|

Өнгөрсөн шөнө таван автомашин шатжээ

Өнгөрсөн шөнө 21 дүгээр хороо, Шүрт хотхоны автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ангид иржээ.

Тодруулбал, иргэн Т-ийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Х-ийн “Приус-20” загварын суудлын автомашины толь, хаалга шатаж байсныг унтраасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Центр-Апартмент”-ын гараашинд өнөө өглөө 06:10 цагийн орчимд “Тоёота Хайландэр”, “Исузу-Элф”, “Тоёота-Камри” маркийн гурван автомашин шатаж байсныг очиж унтраажээ.

А.ТЭМҮҮЖИН

Similar Posts

5 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments