СХД-ийн эмнэлэгт 50 хүүхдийн ор хандивлажээ
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаар дуслын замаар халдварладаг томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд дунд “Цахилгаан менингит” халдвар бүртгэгдэх болсон талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
Тухайлбал, СХД-ийн Нэгдсэн эмнэлгээр өдөрт 300 орчим хүүхэд амбулатори болон хүлээн авах тасгаар үйлчлүүлэн, хоногтоо дунджаар 70-80 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өчигдрийн байдлаар 200 орчим хүүхэд ирж 100 нь хүүхэд хэвтэн эмчлүүлэх болжээ.
СХД-ийн эмнэлэгт үүсээд буй хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулан “Нийслэлийн сэргээн засах Эрүүл үрс төв”-ийн зүгээс тус эмнэлэгт хүүхдийн 50 орыг хандивлажээ.
Ж.ХАЛИУН