|

Дуучин Aдель “An Audience with Adele” нэртэй тоглолтоо “NBC” сувгаар цацна

Өдгөө 33 настай дуучин бүсгүй 2 сарын өмнө Лас вегес дахь тоглолтоо цуцласан тухайгаа нулимстай мэдээлж байсан. Тэгвэл үүнээс хойш тэрээр 2 дахь удаагаа телевизийн тусгай тоглолт хийх гэж байна. Тэрээр “An Audience with Adele” нэртэй тоглолтоо гуравдугаар сарын 20-ны өдөр  “NBC” сувгаар цацах бөгөөд маргааш нь Peacock сувгаар ч мөн цацагдах гэнэ.

Тоглолтын үеэр хувийн болон мэргэжлийн чанартай бүх л асуултуудад чөлөөтэй хариулах ажээ.

Аделийн анхны телевизийн тоглолтыг “CBS” дамжуулж байсан. Энэ нь 2021 оны арваннэгдүгээр сард Лос Анжелест зураг авалтыг нь хийсэн “One Night Only” тоглолт байжээ. Тэр үедээ саатай, мөр гарсан хар даашинз өмссөн тоглолтын зурагнаасаа Адель инстаграмдаа хуваалцаж байсан.

Тэрбээр цуцлагдсан тоглолтуудаа дахин шинээр хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон. Бүх зүйл бэлэн болох хүртэл тоглолт яг хэдэнд болохыг зарламааргүй байна гэж Адель хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: US MAGAZINE

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments