Энэтхэг улс Пакистан руу санамсаргүй пуужин харважээ
Өнгөрсөн Лхагва гарагт Пакистаны зүүн бүсийн Миан Чанну хотын ойролцоо өндөр хурдтай биет унаж дэлбэрсэн ба уг биетийн ниссэн зам зорчигч тээврийн онгоцнуудад аюул учруулсан тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлж байв.
Тэгвэл Баасан гарагт Энэтхэг улс үүнийг өөрийнх нь пуужин байсныг хүлээн зөвшөөрчээ.
Техникийн алдааны улмаас пуужинг санамсаргүй харваснаа мэдэгдсэн Энэтхэгийн засгийн газар Пакистаны талд гүн харамсал илэрхийлсэн байна. Азаар пуужин газардах үеэр хүний амь эрсдээгүй гэнэ.