Өнөөдрөөс хилээр нэвтрэх иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй
Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс иргэдээс коронавирусны ПГУ болон түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй.
Гэхдээ МИАТ ТӨХК бүх зорчигч, үйлчлүүлэгчээс амны хаалт зүүхийг шаардаж, зорчигчдыг зөвхөн суудлын дугаараар суулган, зайлшгүй тохиолдолд өөр суудалд шилжүүлж байгаа. Нислэгийн тийз борлуулалт, зорчигч үйлчилгээ, агаарын хөлгийн бүхээг зэрэг үйлчилгээний танхим, тасалгаанд гар ариутгах бодис байрлуулан, 4 цаг тутамд ариутгал, 1 цаг тутамд агааржуулж цэвэрлэж байна. Мөн нислэг бүрийн дараа агаарын хөлгүүдэд Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) зөвлөмж, “Боинг” компанийн зааврын дагуу ариутган халваргүйжүүлдэг аж.
Г.ОЮУНТУЯА