Орхон аймаг : Өнөөдрөөс эхлэн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоожээ
Орхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ.
Улмаар өнөөдрөөс /2022.03.14/ эхлэн энэ сарын 28-ныг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна.
Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Иймд эрүүл мэндийн сайдын 2020 оны 482 дугаар тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэлээ.
Энгийн үед нийт 29 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлэг яг өнөөдрийн байдлаар 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эх сурвалж: Орхон аймгийн Онцгой комисс
Т.ТҮВШИН