Л.Оюун-Эрдэнэ: Мансууруулж байгаад хийсэн бичлэгийг ил болгохыг Т.Чимгээ зөвшөөрсөн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ Хорих 401-дүгээр ангийн нөхцөл байдалтай танилцаж, С.Зориг агсны хэрэгт холбогдсон Т.Чимгээтэй уулзсан. Тэрээр уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.  Ял эдэлж байгаа хүний эрх зөрчигдсөн  асуудлаар Т.Чимгээтэй уулзлаа.ЦЕГ, ТЕГ, АТГ, ШШГЕГ гэх мэт газруудтай холбоотой асуудал юм. Зарим нь нууц бөгөөд хэрэг бүртгэлтэй холбоотой асуудал байна.  Өнөөдрийн байдлаар Т.Чимгээ 5 жил 6 сар хоригдож байгаа юм байна. Шүүн таслах процесс дунд хүний эрхийг зөрчсөн асуудал бий.

-Хорих ангид ял эдэлж буй хүн Т.Чимгээрүү зурвас бичиж дарамталсан.

-Хүний цогцос түүний гэрт аваачиж, айлган сүрдүүлсэн.

-Нүцгэн зургийг нь гэр бүлийнхэнд нь илгээсэн. Сая уулзалтаар  Т.Чимгээ  бичлэгийг ил болгох нь зөв гэж ярьлаа. Тиймээс  Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэнэ.

– Мансууруулах бодис ашиглан, гарын хээг нь авсан байж болзошгүй.

– Төв аймагт хоригдож байх хугацаанд яллагчаар татагдсан хүмүүсийг Т.Чимгээ рүү оруулж байсан.  Хэрэгт шалгагдаж байх хугацаанд түүний охин н.Өнөрцэцэг автомашины осолд орж амиа алдсан.Энэ хэргийг дахин шалгах шаардлагатай.

 Хэрэв бид энгийн иргэнд хүчээр ял тулгасан бол яах вэ. Энэ хүний эрхэд халдсан олон зүйл болжээ. Т.Чимгээг  хэрэгт шалгагдаж байх явцад түүний төрсөн охин автомашины ослоор нас барсан.  Энэ хэргийг сэргээн шалгах нь зүйтэй гэж хүсэж байгаагаа надад хэллээ. Тиймээс ЦЕГ-т чиглэл өгч энэ асуудлыг зайлшгүй шалгана” гэлээ.

Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал гэж Ерөнхий сайд үзэж  буй.  Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байгаа.
Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстойг Ерөнхий сайд хэллээ. Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх аж.
Т.Чимгээ нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хоригдож 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 жил хоригдох ял авсан.

Хэрвээ Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэх аж.

 

Similar Posts

One Comment

  1. Ingej hooson syr yzyylj hynii zovlongoor togloj bolohgyiee.oyunerdene gedeg hyn hooson yari shoy hiihees uur zyil hiihgyi hyn baina.songuuliin shoygaa bolichih.odoo oyunerdenees uur Enhamgalan shig erunhii said uls orond maani heregtei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *