СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зогсоолд байсан автомашин шатжээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хүрхрээ тур” амралтын газрын автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 20:18 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:35 цагт очиход иргэн Б-гийн “Сатурн ВИЕ” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Similar Posts

2 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments