Сураггүй алга болсон эмэгтэй бусдын гарт амиа алджээ
Энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ….. тоот оршин суух хаягаасаа сураггүй алга болж Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан 24 настай эмэгтэй М.С нь гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна.
Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаар бусдын гарт амиа алдсан байж болзошгүй эмэгтэйн цогцсыг олжээ. Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад талийгаачийг 52 настай эрэгтэй Б гэгч хөнөөгөөд, өөрийнхөө амийг хөнөөсөн аж.
Одоогоор дээрх хэргүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Б.ЖАРГАЛ