У. Хүрэлсүх: Үүргээ умартаж хань ижил, гэр бүлээ зовоох эрчүүд цөөнгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр /2022.03.14/ болж байна. Үндэсний чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргах юм.
Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр
“Монгол Улсад эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэй байдаг ч эрчүүд бид ачааны хүндийг үүрэх учиртай. Монгол эр хүн эрүүл биетэй зөв хандлагатай, мэдлэг боловсролтой, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хамт алхаж чаддаг байх ёстой. Эрчүүдийн ухамсар, хариуцлагыг шинэ түвшинд гаргах ёстой.
Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна. Зарим нь эцэг хүний үүргээ умартаж хань ижил гэр бүлээ зовоох нь цөөнгүй байна. Монгол эрчүүдийн амьдралын чанар төдийгүй өрх, гэр улс үндэсний амьдралд нөлөөлж байна. Цаашид төр засгаас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулна. “Эр амгалан бол гэр амгалан” гэж манай ард түмэн ярьдаг.
Гэр бүл хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байна. Монгол эрчүүд гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ёс зүйгээ хангалттай хэмжээнд хүлээхгүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, салалт зэргээс болж эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг унагааж байна. Цаашид ийм байдлаар үргэлжлүүлж болохгүй. Бидний зовлонгийн нэг шалтгаан архинд донтох эмгэг байна. Архидалт хэзээ ч сайнаар дуусдаггүй. Эрчүүд архийг ууж байна гэж боддог. Гэтэл биднийг гэр бүлтэй улс үндэстэнтэй нь ууж байна” гэлээ.
Яаанаа энэ маань бас юу тонгосоод унаваа.. зүгээр зах зээл рүү ханцуй шамлаад зоригтой ор л до.. түгжрэл энэ тэр гээд асуудал зөөндөө байхадчинь авгай хүүхдүүд хэрүүл яриал хээв нэг тууж явхын.. хүмүүсээ залуусаа тогтмол орлоготой болгол до.. юу ч хийсэн эрхийн хамгаалж , зөвхөн монголдоо бүгдийг хийлгнл дэ.. бүгдийг зөөж биш .. япон өвгөний хэлсэнээр үйлдвэрлэж л амьдардгым да.. бусад нь дагадагын.. хүүк ээ