|

ГЕГ : Рентгэн хэдий ухаантай ч, гадуур нь элдэв зүйлээр ороож хуурсан барааг илрүүлж чадахгүй

Өнгөрсөн амралтын өдөр ГЕГын байцаагч нар иргэдийн ачааг нэг бүрчлэн гараар хянан шалгалт хийж байгаа зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн билээ. Иргэд энэхүү үйлдэлд бухимдаж байсан ч  тэдгээр шалгалт хийж буй ачаа бараанаас их хэмжээний алт мөнгөн эдлэл, хар тамхи илэрсэн. Энэ талаар ГЕГ– аас тодруулга хийв. 

“Он гарснаас хойш 7 хоног бүр 30 гаруй онгоцоор ачаа бараа хилээр нэвтэрч байна. Ачаа бүрд рентгенээр тусгай хянан шалгалт хийдэг. Харин олон нийтийн сүлжээнд гаалийн байцаагч нарын гараар хянан шалгалт хийж буй зураг, бичлэгийг ашиглан Монгол улсын гааль эрэлч нохой, метал илрүүлэгч, рентген төхөөрөмжгүй мэт буруу ташаа мэдээлэл хүргэж байна.

Рентген туяа хэдий ухаалаг төхөөрөмж ч гэсэн тухайн ачаа барааны хэлбэр дүрсийг өөрчилж, гадуур нь элдэв зүйлээр ороож хуурах тохиолдол бий. Тиймээс байцаагч нар нэг бүрчлэн шалган хянах шаардлага үүсдэг. Иргэд өөрсдийн тээвэрлэж яваа ачаа барааг гаальд мэдүүлэхдээ худал мэдээлдэг.

Жишээлбэл, нэгэн иргэн Чингис хаан нисэх буудлын угаалгын өрөөний хогийн савнаас 6.3кг зөрчилтэй барааг тээвэрлэсэн байсан нь камерт бичигдсэн. Тиймээс ГЕГ-т мэдээлэл ирж, ачаа барааг нэг бүрчлэн гараар шалгалт хийсэн. Бидэнд мэдээлэл байгаа учраас үзлэг хянан шалгалт хийдэг.

ГЕГаас Монгол Улсын иргэн Ю-гийн татвараас зайлсхийн барааныхаа мэдээллийг худал мэдээлэлж “Сансар” сүлжээ дэлгүүрийн уутанд их хэмжээний алт, мөнгөн эдлэл хийсэн байсан. Энэ нь хэрэг тухайн нэр бүхий аж ахуйн нэгжтэй ямар ч хамааралгүй зөрчил”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *