Найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байхыг сэрэмжлүүллээ

Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл идэвхжиж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай.

Мөн гэмт этгээдүүд нь бусдыг хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулахгүй байхад анхаарна уу.

Хэрэв бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай болохыг эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Б.УЯН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *