Д.Монголхүү: Х.Баттулгыг АНУ-ын хуулийн байгууллагаар шалгуулна

МоАХ-ны удирдлагууд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийв. Тус холбооны тэргүүн Д.Монголхүү

“МУ-ын ерөнхийлөгч асан Х.Баттулга маш олон гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаануудад нэр холбогдож байсан. Эдгээр нэр холбогдсон хэргүүдийн хууль хяналтын байгууллагууд нь шалгадаггүй. Хэрэв гэмтэй бол түүнийг нь тогтоогоод гэмгүй бол энэ хүний нэр төрийг цэвэрлэх шаардлагатай. Монгол улсын хууль иргэнийхээ нэр төрд халдаж, сэвтээдэг байдлыг зогсоох ёстой.

Хэрэв Монголын хууль хяналтын байгууллагууд шалгахгүй бол Европын холбоо, АНУ-ын хүний эрхийн болоод хууль хяналтын байгууллагуудад өгч шалгуулна.

Өнөөдрийн байдлаар АТГ, прокурор, шүүхийн байгууллага, УИХ дахь олонх болон цөөнхийн бүлгүүдэд шаардлага хүргүүлж байна” гэжээ.

Б.ЖАГАА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *