“Queen’s med” эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очсон эмэгтэй нас баржээ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 13-р хороолол Натурын баруун талд байрлалтай “Queen’s med” эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очсон 69 настай эмэгтэй нь энэ сарын 12-нд харамсалтайгаар таалал төгсжээ. Энэ тухай талийгаачийн ар гэрээс:
“Талийгаач тухайн эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очоод нас барчихлаа. Гэтэл эмнэлэг нь одоо болтол үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаад харамсаж байна. Эгч минь биш юм гэхэд өөр олон эмэгтэйчүүд зориод очиж байгаа. Та бүхэн сануулга болгож мэдээлэл бэлтгэж өгөөч. Шүүх шинжилгээний байгууллагаас талийгаачид задлан шинжилгээ хийж байгаа. Хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн” гэв.
Бид энэ тухай “Queen’s med” эмнэлэгтэй холбогдоход “Манайд ийм хэрэг болоогүй” гэх тайлбарыг өгсөн юм.
О.ЦОЛМОН
Hun alchaad yu ch bolooguim shg uil ajillagaagaa yavuulj l bdg aimar