|

Хүний амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн шөнө буюу энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 01:11 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед “цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

“Мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 32 настай, эрэгтэй, иргэн “Н” гэгч нь цээжин тус газраа шархтай амь насаа алдсан байсан. Уг хэрэгт холбогдуулан иргэн “Г” гэгчийг тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрээс 04:00 цагийн үед дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.

Г.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *