Электрон тамхийг хилээр оруулж ирэхэд татвар ногдуулдаг болно
Дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1,1 тэрбум хүн байдгаас 60 хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг аж. Харин электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь том төөрөгдөл үүсгээд буй.
Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг гэж ДЭМБ-ын албан ёсны сайтад бичжээ.
Манай улсад электрон тамхины хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн дунд дэлгэрч эхэлсэнтэй холбоотойгоор зарим аймгуудад насанд хүрээгүй хүнд электрон тамхи худалдахыг хориглоод байгаа.
Монгол Улсын хилээр электрон тамхи буюу вэйпийг оруулж ирэхэд хориглосон зүйл заалт байдаггүй бөгөөд ямар нэг татвар авдаггүй. Гаалийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр, сүүлийн нэг жилийн хугацаанд 1.3 сая ширхэг электрон тамхи буюу вэйп манай улсын хилээр орж ирсэн гэх бөгөөд энэ тоо нь 2019 оныхтой харьцуулахад 68 дахин өссөн үзүүлэлт юм байна.
Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг. Тиймээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй байдаг байна. Иймд, электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий болжээ. Тиймээс салбар яамнаас ирэх зургаадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсон. Ингэхдээ тухайн бараанд татвар ногдуулах саналыг тусгаж өгчээ.
А.ЭНХЖИН
cialis with priligy The incidence of pulmonary embolism was also increased recurrence RR, 1
PaЕЎkeviДЌiЕ«tД— M, PetrikaitД— V priligy fda approval Rectal swabs and or faeces were collected before and immediately after treatment, and at 1, 4 and 12 months of life