|

Нийт иргэдийн 29 хувь нь 500 сая төгрөгийн хадгаламжтай

Иргэдийн хадгаламж 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст 16.49 их наяд төгрөг байсан. Тэгвэл хадгаламжийн бүтэц ямар байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Нийт хадгаламжийн мөнгөн дүнгийн 29 хувь буюу 4.8 тэрбум төгрөг нь 500 сая ба түүнээс дээш төгрөгийн хадгаламжтай хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, ийм дүнтэй хадгаламж бүхий дансны тоо 3,000 байгаа бол 100-500 сая төгрөг бүхий 19,000 данс эзэмшигч байгаа аж.

Хадгаламжийн данс бүхий 3.4 сая данс эзэмшигч 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжтай байна

Нийт хадгаламжтай иргэдийн :

  • 500 саяас дээш 29 хувь
  • 100-500 сая хүртэл 22 хувь
  • 20-100 сая хүртэл 24 хувь
  • 20 сая хүртэл 25 хувь

О.НОМИН

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *