ОХУ, Украины хэлэлцээ 7 хоног үргэлжилнэ
Орос, Украины хэлэлцээ өдөр бүр үргэлжилнэ гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский даваа гарагт мэдэгджээ.
“Украины талтай хийж буй хэлэлцээ өдөр бүр, долоо хоногийн долоон өдөр видео хурлын хэлбэрээр болно” гэж тэрбээр “Telegram” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мөн цахим уулзалтыг цаг хугацаа хэмнэж байгаагаас гадна илүү үр дүнтэй хэмээн тодорхойлсон байна.
“Бид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Оросын ирээдүйн энх тайвны төлөө тавьсан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд боломжтой бүх зүйлийг хийхийг хичээж байна” гэж тэрбээр бичжээ.
Орос, Украины хэлэлцээний дөрөв дэх үе шат даваа гарагт цахим хэлбэрээр явагдсан юм. Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, хэлэлцээний төлөөлөгч Михаил Подолякийн мэдээлснээр, хэлэлцээнд мягмар гараг хүртэл “техникийн түр завсарлага” авсан байна