УИХ-ын гишүүн Г.Дамдинням “No war, Yes peace” лоозонтой чуулганд оролцов
Өнөөдөр Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллагын Хаврын чуулган эхэлж байна. Чуулганы нээлтийн арга хэмжээнд Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням “No war, Yes peace” гэж бичсэн лоозонг ширээн дээрээ тавьж оролцжээ. Манай улсын зүгээс ОХУ, Украйны асуудалд ямар нэгэн тодорхой байр суурь илэрхийлээгүй ба НҮБ-ын хуралдаанд оролцохдоо ч илэрхийлэхээс татгалзсан юм.
Г.ОЮУНТУЯА