БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга болон холбогдох албаныхан Сүхбаатар аймагт ажиллаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-наас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн баг бүрэлдэхүүн Сүхбаатар аймагт хоёр өдөр ажиллана.
Ингэхдээ,
Сүхбаатар аймагт 2028 он хүртэл хэрэгжих байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилготой “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” төслийн нээлтийг (2022.03.15) хийнэ.
Тус төсөл Сүхбаатар, Дорнод, Завхан, Ховд гэсэн 4 аймгийн 68 суманд хэрэгжих юм. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Э.Баттулга, ТХГНУГ-ын дарга Н.Батмөнх, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нар Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын ажилтан, албан хаагчидтай уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах бэлэн байдал, ажлын нөхцөлтэй танилцаж, санал хүсэлтийг сонслоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *