Хүүхэд, гэр бүлд анхан шатны сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх сургалт хэлэлцүүлэг боллоо
Хүүхэд, гэр бүлд анхан шатны сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлдэг сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийг ажлын байранд чадавхжуулах, хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллах, тэдний гэр бүлийн гишүүдэд зөвлөгөө өгөх, арга зүйн шинэ мэдээлэл бүхий сургалт хэлэлцүүлгийг Сэтгэл заслын хүрээлэнгийн захирал Б.Номин, Мета сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйн баг, Хан-Уул дүүргийн гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг үр дүнд сэтгэл зүйчдийн одоо ажиллаж буй хүндрэлтэй кейс, түүний шийдвэрлэлт, сэтгэл зүйчид өөрийн сэтгэл зүйд анхаарах, мэргэжлийн өсөлт хөгжил, ажлын ачааллын талаар харилцан туршлага хуваалцаж, хамтран ажиллалаа.