“А.Бүрэнбаатарыг гүтгэсэн, хэвлэлийн хурал хийнэ”

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирал А.Бүрэнбаатарыг өчигдөр /2022.03.14/ АТГ-ын мөрдөгчид ажлын байрнаас нь баривчилсан. Түүнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулах байсан ч байцаагаад сулласан аж. Тэгвэл түүний туслах news.mn сайтад: “Гүтгүүлсэн бөгөөд гүйцэтгэх ажиллагаа явуулж байх магадлалтай. Шалгалтын дараа хэвлэлийн хурал хийж мэдээлэл хийнэ” гэдгийг илэрхийлжээ.

Түүнийг албан тушаалаа ашиглаж, их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй хэрэгт шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан билээ.

А.СОНОР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *