Төрийн аудитын байгууллагаас “Ковид-19“-ийн хуульд аудит хийж эхэлжээ

Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг УИХ-ын төсвийн байнгын хорооноос баталжээ. Энэ дагуу Коронавируст халдвар / Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд аудит хийж эхэлжээ. Аудитыг хоёрдугаар сарын 01-нээс зургадугаар сарын 15-ны хооронд хийхээр төлөвлөөд байгаа аж.

Олон нийтийн зүгээс “Ковид-19”-ийн хуульд шүүмжлэлтэй хандаж, удаа дараа сунгасан нь албан тушаалтнуудад мөнгө завших боломж олгосон гэж үзэж байгаа юм. Мөн аудитын байгууллага тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн нийцэл, үр нөлөө, газар олголтод ирэх намраас аудит хийж эхлүүлэхээр болжээ

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments