Кибер аюулгүй байдлын төв”-ийн нээлт боллоо
2021-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөрт мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор заасан. Мөн цахим үндэстэн болгох уриалгыг Монгол Улсын Засгийн газар гаргаад байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэргэдээ ийнхүү”Кибер аюулгүй байдлын төв”-ийг ашиглалтад орууллаа.
Тус төв дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг Израйл улсын аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг кибер аюулгүй байдлын үйл ажиллагаандаа ашиглах бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 24 цагт 10-14 мянган мэдээллийн төрөл бүрийн халдлага, зохисгүй хандалтууд ирдэг байна. Иймээс үйлдвэрийн хэмжээнд кибер аюулгүй байдлын шаардлагатай арга хэмжээг авах, төрөл бүрийн мэдээллийн халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус төв байгуулагдав.