Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөснөөр жилд 38 сая тонн хүдэр боловсруулах нөхцөл бүрдэнэ

 Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалт өрнөж байна. Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай дөрөвдүгээр шугамын энэхүү өргөтгөлийн ажлыг 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явц 80 орчим хувьтай явна. Дөрөвдүгээр шугам ашиглалтад орсноор Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хэмжээг жилд 38 сая тоннд  хүргэх нөхцөл бүрдэнэ.

Энэхүү өргөтгөлийг 2015 онд баригдсан ижил  хүчин чадалтай  гуравдугаар  шугамын ажилтай харьцуулахад бүтээн байгуулалтын өртөг зардал  20 орчим хувиар хямд төдийгүй ХБНГУ-ын АВВ фирмийн цахилгаан тоног төхөөрөмж суурилуулснаар ашиглалтын зардал буурах, бүтээмж нэмэгдэх юм. Түүнчлэн хагас өөрөө нунтаглалтын тээрэмд Австрали улсын Bradken компанийн хуягийг суурилуулснаар хуягны  ашиглалтыг зургаан сараар нэмэгдүүлнэ. Мөн дахин нэг бөөрөнцөгт тээрэм суурилуулах  зай талбайг барилгад тооцон  тусгажээ. Ингэснээр ирээдүйд дөрөвдүгээр шугамын хүчин чадлыг жилд найман сая тоннд хүргэх боломж бүрдэх юм.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *