ТОДРУУЛГА : “Байгалийн гамшигт үзэгдлээс болж сургуулийн тааз нурсан”
Ховд аймгийн Цэцэг сумын ЕБС-ийн тааз нурж анги танхимд хичээллэх боломжгүй болжээ.
Тухайн сургууль 1972 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацаанд их бага олон ч засвар хийсэн аж. Хамгийн сүүлд 2020 онд 460 сая төгрөгөөр их засварын ажлыг “Далай-Алтай” компаниар хийж гүйцэтгүүлж байжээ. Дахин нэг шинэ сургууль барих мөнгөөр сургуулийн гадна, дотно иж бүрэн засварыг хийсэн ч хоёр жил хүрэхгүй хугацаанд таазнаасаа нурж эхэлсэн талаар тус сургуулийн дарга Д.Мөнхтөрөөс тодрууллаа :
Тэрбээр, “Ховд аймгийн цэцэг сумд хүчтэй салхи шуурч, цаг агаарын онц ноцтой үзэгдэл болсны улмаас сургуулийн тааз нурсан. 2020 онд 460 сая төгрөгөөр их засварын ажлыг “Далай-Алтай” компаниар сургуулийн гадна, дотор иж бүрэн засварын ажлыг хийж дуусгаж байсан. Сургуулийн тааз нурсан нь байгалийн гамшигт үзэгдлээс л болсон хэрэг” гэв.
А.ЭНХЖИН