Украины ерөнхийлөгч Зеленский: Татварын шинэчлэл хийнэ
Украины ерөнхийлөгч Зеленский татварын шинэчлэлийг эхлүүлж буйгаа зарлалаа. Аюулгүй байдлын зөвшөөрөгдсөн газруудад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Украины засгийн газраас энэхүү шийдвэрийг гаргажээ. Энэ хүрээнд НӨАТ, ААНОАТ-ын оронд буцаалтын хоёр хувийг санал болгож байгаа юм. Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд сайн дурын тогтолцоог нэвтрүүлэх болжээ. Энэ нь чадвал төл, чадахгүй бол төлөхгүй ч байж болох тогтолцоо юм гэж Зеленский мэдэгдлээ.
Түүнчлэн Украины иргэн нэг бүрийг хэвийн ажиллаж амьдарч, хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангахын тулд харьцангуй нөхцөл байдал гайгүй байгаа хотуудыг дайны өмнөх амьдралд нь шилжүүлэх зохицуулалт хийхээр болжээ. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдийн бүх хяналт шалгалтыг цуцална. Гэхдээ зөвхөн нэг нөхцөл бийг онцолсон нь Украины хууль тогтоомжийн хүрээнд бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах ёстой гэв.
Татварын шинэчлэлийн хүрээнд дээр хоёр алхмыг хийлээ. Цаашид ч үргэлжлүүлэх болно гэж ерөнхийлөгч Зеленский мэдэгджээ.
Эх сурвалж: INTERFAX UKRAINE