|

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд ОХУ хориг тавилаа

“ОХУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен болон АНУ-ын зарим албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авлаа” гэж Оросын Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ.

Мэдэгдэлд, “Урьд өмнө хэзээ ч байгаагүй хэд хэдэн хориг арга хэмжээний хариу болгож энэ оны гуравдугаар сарын 15-наас эхлэн АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, Батлан хамгаалахын сайд Л.Остин, БХЯ-ны дарга нар, Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга М.Милли, хэд хэдэн хэлтсийн дарга нар болон Америкийн нэрт зүтгэлтнүүд хориг арга хэмжээнд орсон” гэж дурджээ.

Эх сурвалж: CNN

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *