| |

Украины ерөнхийлөгч дайны эсрэг үзлээ илэрхийлсэн Орос сэтгүүлчийг “үнэний дуу хоолой” хэмээн магтжээ

Оросын ОРТ телевизийн мэдээний эрхлэгч Марина Овсянникова мэдээний цагаар дайныг эсэргүүцсэн бичигтэй самбар барин эфирт нэвтрээд баривчлагдсан билээ.

Маринагийн барьсан самбар дээр “Дайн хэрэггүй, Дайнаа зогсоо. Худал суртал нэвтрүүлэгт битгий итгээрэй” гэсэн агуулгатай үгсийг бичсэн байв.

Хуулийнхан 14 цагийн турш байцаасны эцэст 30,000 рублийн ($293) торгуулиар шийтгээд суллаж явуулсныг өчигдөр мэдээлжээ.

“Байцаалт 14 цаг гаруй үргэлжилсэн. Энэ үеэр гэр бүл найз нөхөдтэйгөө холбогдох, өмгөөлөгчийн туслалцаа авахыг хориглож байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан Овсянникова яриа өгчээ.

 

 

Эфирт гарахаасаа өмнө сошиал хуудсаараа тараасан дүрс бичлэгт тэр “Би телевизийн дэлгэцээр худлаа ярьж байгаагаасаа ичиж байна. Оросуудыг зомби болгох үүрэг гүйцэтгэж байгаадаа ичиж байна. Бид энэ хүнлэг бус дэглэмийн суртал нэвтрүүлгийг чимээгүй үзээд сууж байна. Дараагийн 10 үе маань ах дүүсийн хооронд болсон энэ дайны ичгүүрээс салж чадахгүй” гэж ярьж байжээ.

Харин түүний эл үйлдлийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский түүнийг “үнэний дуу хоолой” хэмээн магтжээ.

Мөн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сэтгүүлч эмэгтэйн аюулгүй байдалд санаа тавихаа амласан байна. Тэрбээр ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үедээ уг сэдвийг хөндөх гэнэ.

Эх сурвалж: BBC

О.НОМИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *