МИАТ: БНСУ руу нэвтрэхэд тавигдах шаардлага

БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас БНСУ-д ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан (БНСУ-д болон бусад улсад) иргэдийн “Тусгаарлалтаас чөлөөлөх журам”-д өөрчлөлт оруулж, шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

-2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” – Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд;

(Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана)

-2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ.

БНСУ-д ирэхээсээ өмнө (https://cov19ent.kdca.go.kr) холбоосоор орж овог нэр, е-майл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна. (Вакцины гэрчилгээгээ хавсаргах шаардлагатай) гэжээ.

Эх сурвалж: МИАТ

Н.ХУЛАН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *