|

“Манай багш сурагчдаа гар хүрсэн нь үнэн, сургуулийн зүгээс хариуцлага тооцно”

Өчигдөр /2022.03.15/ 97-р сургуулийн багш бага ангийн сурагчаа жигд, цэвэрхэн бичсэнгүй гэх шалтгаанаар зодсон  гэсэн мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.

Энэ мэдээллийн дагуу тус сургуулийн нийгмийн ажилтан н.Хашчулуунаас тодруулахад, “Манай сургуулийн багш багшийн ёс зүйгүй үйлдэл гаргасанд эцэг эхчүүдээс уучлал хүсье. Мэдээллийг бид өчигдөр орой авсан. Өнөө өглөө сургуулийн захиргаа тус багшаас тайлбар мэдүүлэг авсан. Одоогоор эцэг эхтэй нь уулзаагүй. Мэдээж энэ хэргийг яаралтай шийдэх хэрэгтэй. Сургуулийн захиргаа сануулгаас эхлүүлээд халах хүртэл арга хэмжээ авна. Тухайн багш боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа ахмад багш. Нэг залруулга нь гавьяат багш биш шүү. Багш бол өөрөө сурагчдаа гар хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ цахим сүлжээнд нийтлэгдсэн зураг шиг болтол нь аймар зодоогүй гэсэн тайлбар өгсөн”

А.ЭНХЖИН

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *