Х.Баттулга: Би “Хөгжлийн банк”-тай холбоогүй, бүгд гүтгэлэг
Улс төрийн нөлөө бүхий эрхмүүд албан тушаал, эрх мэдэлтэй гэр бүлийн байдлаа ашиглаж “Хөгжлийн банк”-наас их хэмжээний зээл авсан гэх дуулиан үргэлжилсээр…
Тус банкнаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр их хэмжээний зээл авсан нь ил болсон.
Энэ асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2022.03.16/ тайлбар хийв.
Тэрбээр “Хөгжлийн банк дээр тийм зүйл байхгүй. Надад олон зөвлөх байсан, одоо ямар ч холбоогүй. Надад ямар ч асуудал байхгүй. Би “Хөгжлийн банк”-тай ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг” гэв.
А.ЭНХЖИН