Тэсрэх бодисын үйлдвэр баригдаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ил уурхайд Тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих ажил үргэлжилж байна. 1993 онд Монголд анх удаа Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг Эрдэнэтэд барьсан түүхтэй. 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэрийн барилга байгууламжууд хэт хуучирснаас аюулгүй ажиллагаа талаасаа эрсдэл дагуулах болсон тул Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд шинэ үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм. Бүтээн байгуулалтын энэхүү төслийн  ажил цар тахлын нөхцөл байдлын улмаас хил дээр ачаа бараа гацсантай холбоотой удааширсан ч Эрдэнэт үйлдвэрийн зүгээс анхаарал тавьж, бүх талын арга хэмжээ авч ажилласны үр дүнд ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах боломжтой болжээ. Одоогоор барилга угсралт, нженерийн шугам сүлжээ болон тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явна.

 

Эмульсийн тэсрэх бодисын бүрэн автомат үйлдвэр ашиглалтад орсноор хүчин чадал 15 мянган тоннд хүрч, жилээс жилд өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах нөхцөл бүрдэх юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *