Менингитийн вакцин хязгаартай тул дархлаажуулалтын цэгийг нэмэх боломжгүй
Бага насны хүүхдүүд дунд цахилгаан менингетийн хоёр тохиолдол бүртгэгдээд буй. Энэ хоёр тохиолдол нь нэг айлын хоёр хүүхэд аж.
Энэ талаар ХӨСҮТ-д менингетийн вакциныг хийж эхэлсэн. Гэвч нийслэлийн хэмжээнд ганцхан цэгт тус вакциныг хийж байгаагаас ХӨСҮТ-ийг зорих эцэг эхчүүдийн тоо нэмэгдэж, Covid-19 ийн халдварыг тархах нөхцөл үүсгэж байна гэх гомдол гарсан билээ.
Тэгвэл цаашид вакцинжуулах цэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой эсэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад “Вакцинаа жилд бүртгэгдэж буй тохиолдлын тоотой уялдуулан захиалж авдаг. Тодорхой тоон хязгаартай учраас вакцины цэгийг нэмэх шаардлагагүй” гэв.
Ж.ХАЛИУН