|

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 231 сургуулийн 130 нь спорт заалтай

Манай улсад төрийн болон хувийн өмчийн 839 сургууль үйл ажиллагаа явуулж түүнд 22,9 мянган бүлэг буюу 686 мянган сурагч суралцдаг. Биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөртөө 1-12 анги хүртэл 7 хоногт 2 удаа орохоор тусгасан. Ингэж орохдоо нэг зааланд 2-3 анги хамт ордог. Гэхдээ хичээлийн хөтөлбөртөө нэг зааланд хоёр анги орно гэж тусгаагүй. Нөхцөл байдал ингэхээс өөр аргагүй гэдгийг ЕБС-ын удирдлагууд тайлбарладаг. Нэг зааланд 2 бүлэг буюу 50-60 хүүхэд хичээллэдэг гэсэн үг. Энэ нь нэг хүүхдэд оногдох зай талбайн хэмжээг зөрчиж байгаа гэсэн үг юм. Тодруулбал, олон улсад 30-аас дээш хүүхэд биеийн тамирын хичээл орох бол багадаа 500мкв талбайтай спорт заал шаардлагатай буюу нэг хүүхдэд 5-8 мкв талбай хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг аж. Гэтэл манай улсад баригдсан ЕБС-ын спорт заалны талбай ойролцоогоор 286мкв байдаг. Үүнээс харахад нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ 4мкв байна гэсэн үг.

Стандартаа болъё гэхэд спорт заалны хүрэлцээ муу байгааг “Тунгаамал төв”-ийн 2018-2019 оны хичээлийн жилд хийсэн судалгаанаас харж болно. Учир нь Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 231 сургуулийн 130 нь спорт заалтай гэдэг тооноос биеийн тамирын хичээлийн үр дүн, өсвөр настнуудын дундах өвчлөл, жингийн илүүдэл зэрэг олон асуудлыг харж болохоор байгаа юм. Тэгвэл сургуулийн спорт заалны стандартаа ч тогтоож чадаагүй 100 жилийн зузаан түүхтэй  боловсролын салбар биеийн тамирын хичээлийн үр дүнд анхаарах цаг хэдийнээ иржээ.

 

Эх сурвалж. Зууны мэдээ сонин

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *