Цэргийн баярын өдөр талбай дээр 2000 шил архи асгана
Монголын залуучуудын холбооны удирдлагууд архины эсрэг зургаан ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Тодруулбал,
Нэгдүгээрт, Баасан гараг бүр спорт заалыг үнэгүй болгох
Хоёрдугаарт, архины шилэн дээр анхааруулга наах
Гуравдугаарт, баяр болгоныг архигүй тэмдэглэе гэдэг уриалгыг гаргах.
Дөрөвдүгээрт, Цагаан захтан гэж яриад байгаа хүмүүсийн архидалттай тэмцэх
Тавдугаарт, аж ахуйн нэгжүүдэд архидалтын эсрэг сургалт зохион байгуулах
Зургаадугаарт, бусдыг архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлнэ гэсэн юм.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 18-ны “Эр цэргийн баярын өдөр” Сүхбаатарын талбайд 2000 жил архи асгахаар болсон байна.
О.НОМИН