Г.Занданшатар: Хөгжлийн банкны зээлээ төлөхөөс зугтаж яваа хүмүүсээс үндэсний баялаг бүтээгчдээ ялгаж салгах ёстой

Хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн зээл аваад зориулалтын бусаар зарцуулсан, зээлээ эргэн төлөөгүй, төлөх сонирхолгүй зугтсаар яваа компаниудын мэдээлэл, тэдний холбоо хамаарал ил болж,  олон нийтийн зүгээс зээлээ эргэн төлөхийг шаардсаар  байгаа юм. 

Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн хуралдааны үеэр стратегийн ач холбогдолтой, төрийн бодлогод тусгасан, зээлээ болон зээлийн хүүгээ хэвийн төлж байгаа үндэсний баялаг бүтээгчдийг Хөгжлийн банкны дүйвээнд өртүүлэн хохироохгүй байхыг сануулсан.

Тэрээр “Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө УИХ ажиллах болно.

Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан,  зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *