Дэлхий | Мэдээ | Онцлох мэдээ
Европын зөвлөлөөс ОХУ гарах болсноо мэдэгджээ
ОХУ Европын зөвлөлөөс гарах болсноо тус байгууллагын нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид өргөн барьжээ.
Баримт бичигт дурдсанаар Нато болон ЕХ-ний улсууд Европын зөвлөл дэх олонхын байр сууриа урвуулан ашиглаж, эрх тэгш яриа хэлэлцээ, тус холбооны бүх зарчмаас татгалзан, энэ байгууллагыг Оросын эсрэг бодлогын хэрэгсэл болгон хувиргаж байгаа талаар тусгасан байна.
Европын зөвлөлөөс гарсны дараагаар Европын хүний эрхийн шүүхийн батлагдсан шийдвэрийг үндсэн хуультай нь харшлахгүй бол дагаж мөрдөнө гэдгийг ОХУ мэдэгджээ.
Т.ТҮВШИН