|

Сурагчдыг биеийн тамирын хичээлд амны хаалттай гүйлгэх нь АМЬ НАСАНД нь эрсдэл дагуулж байна

ЕБС-ын сурагчид биеийн тамирын хичээлдээ амны хаалттай оролцож байгаа нь сурагчдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байгаа тухай багш нар дурдаж байна.

Биеийн тамирын хичээл дээр дасгал хөдөлгөөн хийх үедээ амны хаалт хэрэглэх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, норсон амны хаалтад нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлэн цаашлаад амь насанд хүрэх хүртэл аюул дагуулж буйг онцоллоо.

Япон улсын нэгэн сургуульд уг шалтгааны улмаас 2 сурагч нас барсан тохиолдол гарчээ. Мөн Хятад улсад амны хаалттай гүйсний улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж 2 сурагч нас барсан аж.

Тиймээс сурагчдыг биеийн тамирын хичээлд амны хаалтгүй оруулахыг багш, эцэг эхчүүд Боловсролын сайдад уламжилсан байна.

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *