Автомашинд авлигыг мэдээлэх стикер байршуулна

Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран техникийн хяналтын үзлэгт орж буй тээврийн хэрэгслүүдэд иргэд, аж ахуйн нэгжээс өргөдөл гомдол хүлээн авах 110 дугаарын утасны сурталчилгаа бүхий авто стикерийг байршуулан ажиллаж байна.
“Зөв зөвд Шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд 110 утасны сурталчилгаа бүхий агуулгатай авто стикерийг Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэг дэх техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд хүлээлгэн өгч, цаашид авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *