“Х.Баттулга АН-ын лидерүүдийг элдэв зохиомол хэрэгт татан, үзэл санааны хоригдол болгосон”
АН-ын даргын сунгаатай холбогдуулан С.Эрдэнэ, М.Тулгат тэргүүтэй АН-аас мэдээлэл хийлээ. Тэд ирэх дөрөвдүгээр сард болох АН-ын даргын сунгаа нь хууль бус гэжээ.Улмаар мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдөр АН-ын гишүүнчлэлээ үндэслэлгүйгээр, дүрмийн бусаар сэргээсэн, эрх баригч МАН-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь олон нийтэд ил тод болсон байхад АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаанд оролцож байна. Энэ нь манай намын эв нэдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, АН-ын хагалан бутаргах, хүчгүй байлгах зохион байгуулалттай ажиллагаа гэж хардаж байна.
Х.Баттулга нь АН-аас сонгогдон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа цаазыг ялыг сэргээх, ШХАБ-д элсэх, төмөр замын болон гадаад бодлогын үзэл баримтлалуудыг Монгол Улсад хохирол учруулахуйц байдлаар өөрчлөх, АН-ын лидерүүдийг элдэв зохиомол хэрэгт татан, үзэл санааны хоригдол болгосон” гэжээ.