Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын харцага Х.Гантулга түрүүллээ
“Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Алдар СХ, Эрдэнэсийн хотхон ХХК, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Х.Гантулга түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч үзүүрлэлээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” групп, МИАТ ХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Алдар СХ, “Ажнай” корпорац, Таван толгой ХК, Говийн хүчтэн дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа Өнөөдрийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх зодоглолоо.
.