Улсын үйлдвэрийн “Эрдэнэт Медипас” эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоолоо
120 гаруй эмч, ажилтантай “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, хэвтүүлэн эмчлэх тасагтай томоохон эмнэлэг юм.
Уг эмнэлгийн барилгыг Эрдэнэт үйлдвэрийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгажээ. Гэтэл 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж нэг хувийн компанид шилжүүлсэн байдаг. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөгөө улс аваагүй. Дээрээс нь Эрдэнэт үйлдвэрээс 2016-2020 он хүртэл 12.7 тэрбум төгрөг бэлнээр урьдчилан сэргийлэх үзлэг нэрээр авсан хэмээн шадар сайд өнгөрсөн онд ярьсан.
Харин өчигдөр тус эмнэлэг /2022.03.17/ үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгаа талаараа мэдэгдлээ.