Харуул-Алтай хотхонд цахилгааны самбар шатжээ
НийслэлийнБаянзүрх дүүргийн наймдугаар хорооны “Харуул-Алтай” хотхоны хашаанд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 17-ны өдрийн 11:34 цагт хүлээн авчээ.
Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход 108 дугаар байрны цахилгаан хувиарлах самбар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 49 иргэнийг гаргажээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар