Фэйсбүүкийн сугалаанд мөнгөө алдсан эмэгтэй амиа хорлохыг завджээ
Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэдийн дунд цахим залилуулах гэмт хэрэгт өртөх эрсдэл нэмэгдсэн билээ.
Энэ сарын 13-ны өдөр Цэргийн төв эмнэлгийн Хордлогын үндэсний төвд олон тооны эм ууж, хордсон эмэгтэй хүргэгдэж иржээ.
Тодруулбал, Хохирогч эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос хүргэгдэж ирсэн бөгөөд тэрбээр найзындаа байх үедээ олон тооны эм ууж, амиа хорлохыг завджээ. Хохирогч эмэгтэйн эм уух болсон шалтгаанаа тайлбарлахдаа “фэйсбүүкийн сугалаанд оролцож, их хэмжээний мөнгө алдсан учраас амьдрахыг хүсээгүй” гэжээ.
Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн тул одоогоор биеийн байдал хэвийн байгаа аж.
А.ЭНХЖИН