Ч.Ганбаяр: 21 аймгийг явган тойрохын тулд сэтгэлзүйгээ дөрвөн жил бэлтгэсэн
Өнөөдөр Зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ойн баярын өдөр тохиож буй. Эл өдрөөр иргэн Ч.Ганбаяр Сүхбаатарын талбайгаас 21 аймгийг ганцаараа явган тойрох гэж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр аялалаа төв аймгаас эхлэх бөгөөд нийт 7000 орчим км газар алхах аж.
Тэрбээр “Би хэдий нас өндөр гарсан ч, энэ аялалаа эхлүүлэхээр өнгөрсөн дөрвөн жилийн турш бэлтгэл хийсэн. Сүүлийн үед залуусыг харахад спортлог бус спиртлэг болсон нь анзаарагдаж байна. Спортоо хичээллэх нь бүү хэл машинаар явж, замдаа таарсан газраа хогоо хаясаар буйд сэтгэл эмзэглэсэн. Тиймээс ч замдаа хог түүж, монгол аргаар хөнгөн хооллоод аяллаа эхлүүлэхээр шийдээд энд ирлээ. Мэдээж эрсдлээ тооцоод эмнэлгийн хэрэгсэл, түргэн тусламжийн хайрцаг болон шаардлагатай зүйлсээ бэлдсэн. Ар гэрийн зүгээс эсэргүүцэж байсан ч, намайг ойлгож дэмжсэн.
Б.ЖАРГАЛ