Б.Дэмбэрэл: Төв талбайд 2000 шил архи асгана гэдэг маркетинг байсан
Монголын залуучуудын холбооноо архины эсрэг арга хэмжээг зохион байгуулж, шилтэй архийг асгасан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл Монголын залуучуудын холбооны орон тооны бус зөвлөх, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл твиттертээ эр цэргийн баяраар төв талбайд 2000 шил архи асгахаа мэдэгдсэн.
Тэрбээр энэ тухай: “Төв талбайд архи асгана гэсэн нь маркетинг байсан. Ерөөсөө л хүмүүсийн анхааралд оруулж, хандалт авах зорилготой. Түүнийгээ ч биелүүлсэн. Одоо залуус манай зорилго, зорилтыг илүү сайн ойлгосон. Шаардлагынхаа дагуу аймаг, нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байгаа” гэв.
Б.ТУЯА