Автобусны тормос ажиллаагүйн улмаас осол гаргаж, хүний аминд хүрчээ

Өнөөдөр өглөө зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь эрсэджээ.

Тодруулбал,  Өглөө 09:20 цагт БГД-ийн 20 дугаар хороо “Эрчим хүч” -ний гудамж “Хөсөг Трейд ХХК” руу явах замд зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж, Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөсөн байна. Улмаар хүний амь нас хохирсон байна.

Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Жолоочийн биеийн байдал эрүүл байсан бөгөөд тормос ажиллаагүй хэмээн мэдүүлжээ.

А.ЭНХЖИН

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *