Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өвчтөнөө зодож бэртээсэн хэрэг гарчээ
Өчигдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч өвчтөнөө зоджээ.
Тодруулбал, Өчигдөр буюу гурав дугаар сарын 18-ны өдөр төрсөн өдөр тэмдэглэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн эмч тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнийг зодож бэртээжээ. Зодуулсан өвчтөн цусаар бөөлжиж, биеийн байдал нь муудсан тул сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн гэх мэдээлэл иржээ.
Уг хэргийн талаар тухайн зодуулсан өвчтөний ар гэр болон Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагаас эргэн тодруулан сурвалжлах болно.
А.ЭНХЖИН