Орон сууцны цахилгаан шат унаж хүн бэртжээ

Орон сууцны цахилгаан шат унаснаас болж хамт ажилладаг залуу нь бэртсэн талаар жүжигчин Ц.Хүсэлбаатар цахим сүлжээнд нийтэлжээ.

Тодруулбал, СХД-ийн Залуус хорооллын орон сууцны цахилгаан шат унаж хүн бэртсэн байна. Цахилгаан шатнаас унасан залуугийн нуруу бэртэж хөдөлж чадахгүй байгаа аж.

Эргэн сануулахад, хоёр жилийн өмнө тус орон сууцны цахилгаан шат унаж хоёр иргэн бэртэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл гарч байсан юм.

 

Т.ТҮШИГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments